“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр хүний биед халдаж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. "Этик" продакшны зүгээс "Продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон" гэх тайлбарыг өгсөн.
Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"Энэ асуудал сарын өмнө болсон асуудал юм байна, тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.