Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уралдааныг “А” (18-35), “В” (14-17), “С” (13 хүртэл) гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулж, Монгол, Польшийн болон олон улсын нэрт төгөлдөр хуурчид шүүгчээр ажилласан байна.
“А” ангилалд 22, “B” ангилалд 32, “C” ангилалд 54 оролцогч өрсөлдсөнөөс шилдгүүд шалгарч, уралдааны шилдэг оролцогчдын Гала концерт болон шагнал гардуулах ёслол Монгол Улсын Филармонийн тайзнаа зохион байгуулагдав.