Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.Батбаяр: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Хүн төрөлхтний ирээдүйд тулгамдаад байгаа асуудлаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс шалтгаалсан усны нөөцийн хомсдол, хомсдолтой холбоотой аюулын асуудлууд яригдаж эхэлсэн. Жишээ нь, 2080 он гэхэд дэлхий дээр байгаа нийт мөнх цастын томоохон оргилуудын мөс 50 хувиар багасна гэсэн мэдээлэл байна. Монгол Улсад 2050 он гэхэд мөнх цаст уулнууд хайлж дуусна гэдэг харамсалтай тооцоолол бий. Энэ бол зүгээр хүний нүдэнд харагдах цас байхгүй болно гэсэн тооцоолол огт биш. Одоогийн тооцооллоор 300 мянган хүн, 15 сая мал, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3/1-ийг хамарсан экологийн сүйрлийн тухай асуудал. Нөгөө талдаа дэлхий нийтэд хийсэн судалгаагаар 2024 он гэхэд өмнөд хөрш БНХАУ, Казакстан улс, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3/2 нь усны нөөцийн хомсдолд орж болзошгүй. Мэдээж усны нөөцийн хомсдолд орно гэдэгтэйгээ зэрэгцээд устай холбоотой аюул ослын тухай ярьж байгаа. 2004-2005 оноос хойш 20-иод жилийн хугацаанд маш их хэмжээний хуурайшилтай жилүүд үргэлжилсэн. Сүүлийн хоёр жил буюу 2023-2024 онд маш их устай жил болсон. Тухайлбал, сүүлийн 50 жилд ороогүй бороо говьд орлоо. Сүүлийн 20 жил яригдаагүй үг хэллэг буюу говийн гэж хүртэл яригдлаа. Үерийн аюул гангийн аюултай зэрэг болоод яваад байна. цаашид энэ байдал 12 жилийн мөчлөгтэй явагдах уу, эсвэл энэ мөчлөг нь эвдэгдээд богино хугацаа байх уу гэдэг дээр тодорхой прогноз хэлэхэд тун хэцүү байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн яаж тэмцэх вэ, хэрхэн яаж дасан зохицох вэ гэдэг асуудал маш хүчтэй тавигдаж байна. Дэлхий нийтэд түгсэн нэг ойлголт нь цэвдэг. Цэвдгийг бид хамгаалах ёстой. Хүн төрөлхтөн бид нүдэнд ил харагдах мөс, нүдэн үл харагдах мөсний хооронд л амьдардаг. Өнөөдөр Сэлбэ гол яагаад үерлээд байна вэ гэхээр 2005-2015 оны хооронд болсон Улаанбаатар хотын барилгажилтын процессоос шалтгаалаад Сэлбэ голын эрэг дагуу байсан намаг хатсан. Бид Сибирийн их тайгын өмнөд хэсэгт байх цэвдгийн урд хил дээр нь байрладаг. Цэвдэг хайлсаар улам бүр хойшилсоор байгаа. Цэвдэг хайлна гэдэг үгний ард ус намгархаг голууд алга болж байна. Гол мөрөн хатаж ширгэж байна. Гол мөрөн алга болохын зэрэгцээ үерийн аюул нэмэгдээд байна. Бид халиа тошингийн асуудал үзээгүй. Тэгвэл ноднин жил үзсэн. Энэ жилийн прогнозоор дахиад халиа тошингийн асуудал үүсэх магадлалтай байна. Хоёр жил дараалан үерийн аюул болсон. Энэ бүхнээс сэргийлэх арга нь усны нөөцийн хуримтлал хийх.