Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ чуулганыг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна.

Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна.

Тиймээс БҮТЭЭМЖИЙН ХУВЬСГАЛЫГ өрнүүлж, төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Таны сурталчилгаа