Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Миягино дэвжээнийхээ багш, болсон тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцлаа. Тэрээр: "Миягино дэвжээний багш боллоо. Шинэхэн Арслан, шинэхэн Аварга болж байсан үеийн сэтгэгдэл төрж байна. Үүнээс хойш Сүмогийн спортыг улам ихээр хөгжүүлэн олон олон сайхан сүмочид бэлдэхийн төлөө урагшаа. Та бүхэнд баярлалаа" хэмээжээ.