Жүдо бөхийн 2022 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-нд Босни Герцеговиний нийслэл Сараево хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг өнөөдөр хөлгийн жолоо заллаа. Багийн ахлагчаар МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, дасгалжуулагчаар Д.Алтантуяа, Ч.Тогтохбаяр, Ц.Хулан, Г.Сарангоо нар ажиллах юм.
Сараевод зодоглох манай жүдочид:
Хөвгүүдийн 50 кг: Ч.Төгөлдөр
55 кг: Ж.Энхсайхан
60 кг: М.Анар
66 кг: Б.Бат-Эрдэнэ
73 кг: Б.Шинэтулга
81 кг: Б.Гансүх
-90 кг: А.Энхбаяр
+90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ
+90 кг:О.Гэрэлтбаяр
Охидын 44 кг: Ж.Энхбулаг
48 кг: Ж.Анударь
48 кг: М.Нандин-Эрдэнэ
52 кг: Т.Ариунзаяа
57 кг: Г.Мөнхтуяа
63 кг: Д.Есүй
+70 кг: Б.Ням-Эрдэнэ