Цаг үеийн мэдээ

Монголын шагайн харвааны холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Монголын их тойром харваа”  Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө. 

  Энэ удаагийн тэмцээнд 16 аймаг, 3 дүүргийн насанд хүрэгчдийн 52, ахмадын 30 орчим багийн 700 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. 

  Үүнээс тэмцээний тэргүүн байрт МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг” компаний баг харваачид тэргүүн байрт шалгарч бас нэгэн түүхэн амжилтын эзэд боллоо.  

   Их тойрмын харвааны ахмадын ангилалд аймгийн гоц мэргэн Ү.Дэлгэрсуурь ахлагчтай Дорноговь аймгийн баг гутгаар байрт шалгарав. 

   Мөн МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” компаний Дорноговь аймгийн баг шигшээ наймд шалгарлаа. 

  “Номт Даншиг” багийн тухайд  өмнөх буюу 2019 онд Дорноговь аймагт зохион байгуулагдсан Монголын Их Тойром харваанд түрүү хүртэж байв. 

   Ийнхүү 4 жилийн хугацаанд Их тойромд дараалан түрүүлсэн анхны баг болж байна. 

   Тус багийн энэ жилийн амжилт зөвхөн үүгээр тогтохгүй 2022 оны Монгол улсын аварга, Үндэсний их баяр наадмын 100 жилийн тэгш ойн түрүү, 4 жилд нэг удаа болдог Үндэсний спортын олимп их наадмын түрүү болон “Монголын Их Тойром” харваанд түрүүлснээр нэг жилд улсын чанартай хамгийн том 4 тэмцээнд түрүүлсэн анхны баг боллоо. 

         

Таны сурталчилгаа