Цаг үеийн мэдээ

Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд болж байна. Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн пүмсэ төрөл, залуучуудын зургаа дахь удааагийн пүмсэ төрлийн тулаан болох юм. Энэ өдөр Н.Ариунзул, Т.Болдбаатар, Б.Учрал нар тулалдах хуваарьтай байна. Харин маргааш пара төрөлд өрсөлдөөн өрнөх бол энэ сарын 24-25-нд өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн тулааны төрөл, энэ сарын 26-27-нд 11 дэх удаагийн залуучуудын тулааны төрлийн медальтнууд тодорно. Тус тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байна.

Таны сурталчилгаа