Цаг үеийн мэдээ

Олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge” бадминтоны тэмцээн Спортын төв ордонд зургаан өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 15 орны 172 тамирчин үндсэн таван төрөлд өрсөлдсөн юм. 

БНСУ-ын бадминтончид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэн багаараа тэргүүлсэн бол япончууд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн удаалав. Тэднээс гадна Индонез, Тайвань, Тайланд, Италийн тамирчид медаль хүртлээ.

Манай тамирчдаас холимог хосын төрөлд өрсөлдсөн Э.Жавхлан, Б.Бадамлянхуа нар шөвгийн наймд шалгарсан юм.

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос уг тэмцээнийг ирэх жил мөн эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Таны сурталчилгаа