Цаг үеийн мэдээ

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг: "63 бөхөөс допинг илрээгүй. 1 бөхийн шинжилгээнд допинг илэрлээ. Хуучин 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг байсан бол энэ жилийн баяр наадмаас 4 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс авсан. 64 бөхийн шинжилгээний хариу эцсийн байдлаар наймдугаар сарын 19-ны өдөр ирсэн. Допинг хэрэглэсэн бөхийн тухайд тавын даваанд унасан. Одоогийн байдлаар бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Дараагийн шатны буюу Б сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхийг тухайн бөхөөс лавлаж асууна" гэлээ. 

Тавын даваанд өвдөг шороодсон бөхчүүд: 

1. Улсын аварга Г.Эрхэмбаяр

2. Улсын заан Н.Жаргалбаяр

3. Улсын заан М.Өсөхбаяр

4. Улсын заан Ц.Одбаяр

5. Улсын харцага А.Цацабшир

6. Улсын харцага Т.Баасанхүү

7. Улсын харцага Н.Батзаяа

8. Улсын харцага Ц.Мөнхбаяр

9. Улсын начин Э.Ванданцэрэн 

10. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ

11. Улсын начин Д.Хүдэрбулга

12. Улсын начин Ц.Сандагдорж

13. Улсын начин Л.Батзориг

14. Улсын начин Ч.Батчулуун

15. Улсын начин Д.Амарсайхан

16. Улсын начин Б.Ганхуяг

17. Улсын харцага Ө.Даваабаатар

18. Улсын харцага Х.Гантулга

19. Улсын харцага Т.Бэгзсүрэн

20. Улсын харцага Б.Цэдэнсодном 

21. Улсын харцага Ш.Пүрэвгарьд

22. Аймгийн Арслан Б.Мөнх-Эрдэнэ

23. Аймгийн арслан Д.Буянт 

24. Аймгийн арслан М.Адъяахүү

25. Аймгийн арслан Н.Ганзориг

26. Аймгийн арслан Г.Өсөхбаяр

27. Аймгийн арслан Д.Тогтохжаргал

28. Аймгийн арслан Т.Сайханжаргал

29. Аймгийн арслан Д.Бадамгарав

30. Аймгийн арслан Ц.Төмөрцоож

31. Аймгийн харцага Х.Наранбаяр

32. Аймгийн арслан О.Наранбаатар 

Таны сурталчилгаа