Цаг үеийн мэдээ

Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй. Тэгвэл цанын баазын газрын гэрчилгээ гарсан байна. Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өнөөдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв. 

Тус арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо. 

156.3 га тус газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулах бөгөөд 2038 он хүртэл хөгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан болохыг холбооны ерөнхийлөгч Р.Хатан хэлэв. 

Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой болохыг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од хэлсэн юм.

Таны сурталчилгаа