Цаг үеийн мэдээ

Малайзын мэргэжлийн дугуйн "Terengganu Polygon Cycling Team" багт уралдаж буй Монголын шилдэг тамирчин ОУХМ С.Жамбалжамц "Tour de Mongolie" тэмцээнд түрүүлснийхээ дараа шууд Туркийг зорин мэргэжлийн цуврал тэмцээнүүдэд оролцож байна. Тэрбээр наймдугаар сарын 20-нд болсон "Grand prix Develi" тэмцээнд түрүүлж, UCI 40 оноо, маргааш нь "Grand prix Cappadocia" уралдаанд хурдаа сорьж дөрөвдүгээр байрт орсноор UCI 20 оноо тус тус авч дэлхийн чансаагаа ахиулснаар одоогоор Монгол Улс Азид 2-т, дэлхийд 34-р байрт жагсаж байна.

ОУХМ С.Жамбалжамцын дараагийн тэмцээн наймдугаар сарын 24-29-нд болох мэргэжлийн олон өдрийн уралдаан, есдүгээр сарын сүүлээр Австралид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

Таны сурталчилгаа