Одоогоос 14 жилийн өмнөх энэ өдөр буюу 2008 оны наймдугаар сарын 24-нд Бээжингийн зуны олимпийн наадмын хаалтын өдөр Монголын боксчид болох хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган 54 кг-ын алт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба 48 кг-д мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр.