Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмогийн шинэ бөхийн шалгалт болж, ирэх есдүгээр сарын Аки башёд Монголын 19 настай сүмоч Цогтоогийн Билгүүн барилдаж эхэлнэ. 2003 оны нэгдүгээр сарын 23-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн тэрбээр "Ошиогава" дэвжээнээс мэргэжлийн сүмод хөл тавьж байгаа бөгөөд Фүкүока мужийн Кибога-Ока ахлах сургуульд суралцах хугацаандаа мужийн ахлах сургуулийн аварга болсон төдийгүй сургууль нь Япондоо шилдэг 16-д шалгарч байжээ.

Мэргэжлийн сүмогийн 19 дэх монгол бөх Ц.Билгүүн нь 182 см өндөр, 135 кг жинтэй. Чөлөөт бөхөөр сууриа тавьсан ба 2018 онд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэний дараа Япон улсыг зорьжээ. 

Таны сурталчилгаа