Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Tour de DMZ" олон өдрийн тэмцээн наймдугаар сарын 26-31-нд БНСУ-д болно. Тус тэмцээнд оролцохоор гавьяат дасгалжуулагч Я.Баатар ахлагчтай өсвөрийн шигшээ багийн дугуйчид өчигдөр БНСУ-ыг зорив. БНСУ- БНАСАУ-ын цэрэггүй бүс нутгаар болдог уралдаанд 10 гаруй орны залуу дугуйчид өрсөлдөнө. Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид есдүгээр сард Австралид зохион байгуулагдах өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм.