"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Босни Герцеговинд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов. М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.