Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид түүхэн амжилттай оролцож зургаан медаль, дөрвөн цом хүртлээ.
Т.Болдбаатар, Ж.Хүслэн нар “Өсөх ирээдүйтэй тамирчин”, Т.Уянга “Шилдэг шүүгч, П.Тэмүүжин “Шилдэг дасгалжуулагч” цомын эзэд боллоо.
Өсвөрийн
-эрэгтэй 33кг-ийн жинд Ж.Жаргалан хүрэл медаль
-эрэгтэй 57кг-ийн жинд Т.Тэмүүлэн хүрэл медаль
- эмэгтэй -33кг жинд Ж.Хүслэн хүрэл медаль
Залуучуудын
- эмэгтэй -59кг жинд С.Анударь хүрэл медаль
- эрэгтэй -63кг жинд Т.Энхжин хүрэл медаль
- эрэгтэй +78кг жинд А.Азбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.
Ташрамд сонирхуулахад өсвөр насны ангилалд медаль хүртсэн Ж.Хүслэн, Ж.Жаргалан нар төрсөн ах, дүү нар бол ОУХМ Т.Энхжин өсвөр үе, залуучуудын ангилалд Ази тивийн хос медальтан болсон анхны тамирчин боллоо.