Цаг үеийн мэдээ

Босни Герцеговиний нийслэл Сараевод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөлөө. Манай улсаас өнөөдөр охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, "Женко" клубийн тамирчин Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаан болно.

Таны сурталчилгаа