Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т, У-50°16’48.0”, Ө-91°00’36.0”/ 8 сарын 29-ний өдрийн 18:20 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:26 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т, У-50°16’48.0”, Ө-91°01’12.0”/ 8 сарын 30-ны өдрийн 00:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 00:30 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.