XVII жарны Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Ахмад аваргууд болон 70-аас дээш настай улсын цолтой бөхчүүд, 75-аас дээш настай жаяг дэгийн багийн гишүүд болон МҮБХ-ны ахмад ажилчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож
Дархан аварга Х.Баянмөнх,
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,
Улсын арслан Ж.Хайдав,
Улсын заан З.Дүвчин,
Улсын заан Д.Лхагвасүрэн,
Улсын заан Ч.Гочоосүрэн,
Улсын харцага Д.Сэрээтэр,
Улсын харцага Ц.Юүвээ,
Улсын начин Д.Баатаржав, С.Жамц, А.Норов, Б.Онх, Г.Жалам, Р.Даваадалай, М.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Д.Нэмэхбаяр нарын ахмад бөхчүүдэд "Цолны хишиг"-ийг сар шинийн бэлгийн багцын хамт хүндэтгэл үзүүллээ.
МҮБХ энэ оноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг сэргээж дүнг 4 дахин өсгөснөөр цол, амжилтыг харгалзан 550,000- 3,200,000 төгрөгийг нийт 79 ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байна.
Маргааш 14:00 цагаас 60-аас дээш настай ахмад бөхчүүддээ цолны хишгийг олгоно.