Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Оюун ухаан болон сэтгэх чадвараа ашиглан санхүүгийн байдлаа ахиулна. Оюун ухаан гол туслагч байх болно. Нэр төр болон байр сууринд нөлөөлөх байдлаас ашигтайгаар гарч чадна. Худалдан авалт хийх шаардлага ихэснэ. Эд хэрэгсэл худалдаж авахад таатай. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, хайртай хүмүүсээ халамжил.

Үхэр: Чухал харилцаа холбоонд хар хор гүйж болзошгүй. Өөрийн байр суурийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла. Эмх цэгцгүй байдал эсвэл хэн нэгний хариуцлагагүйгээс ажлын бүтээмж буурч магадгүй. Зөв зохион байгуулалт хийх шаардлага бүхий л үйл ажиллагаанд үүснэ.

Ихэр: Өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөөгүй бол үйл ажиллагаа тань доголдож мэднэ. Эргэн тойрны хүмүүс танд дарамт үзүүлэх тул та ажиллах хүсэлгүй болно. Тиймээс аливаа зүйлийг бусдад тулган шаардах нь тийм ч ухаалаг биш байна. Гэнэтийн үйл явдал болон цагаа олсон алхам танд боломж олгоно. Өөрийн нөхцөл байдлыг таатай болох боломжийг бий болго.

Мэлхий: Өнөөдрийн ямар ч ажил таны хувьд амаргүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өөрийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй болно. Та сэтгэл санааны хүчээ нэмэгдүүлэн үр ашигтай саналыг идэвхтэй хайх шаардлагатай. Өөрийн сонирхол ба найз нөхдийн хүрээг өргөжүүлэх нь тохиромжтой. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч ирээдүйтэй үйл ажиллагаанаас яаран татгалзах хэрэггүй.

Арслан: Ямар ч нөхцөлд анхаарал байж, сайн танихгүй хүмүүстэй болгоомжтой харьц. Эрсдэлтэй үйлдэл хийж, зоригт баатар болох гэж оролдох хэрэггүй. Энэ өдрийг бүхэлд нь таагүй гэж хэлж болохгүй ч биеэ барих чадвар хэрэг болно. Хэт дэврүүн сэтгэлтэй байвал ойр дотнынхонтойгоо санал зөрөлдөж болзошгүй.

Охин: Эрх чөлөөтэй ажиллаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гэр бүл тань найдвартай ар тал болж чадна. Тайван амрахын тулд найз нөхөдтэйгөө уулзан ярилцахад тохиромжтой. Харин хайр дурлалын хувьд тийм ч онцгой мөч биш байна. Эрүүл мэндээ хамгаалж аль болох эрч хүч дүүрэн байх хэрэгтэй.

Жинлүүр: Түргэн шийдвэр гаргах нь алдаа болох тул болгоомжил. Муу хүмүүсийн нөлөөнд орохоос зайлсхий. Ойр дотнын хүмүүстээ тусал. Тэд таны бусдын төлөө гэсэн сэтгэл, тус болох гэсэн эрмэлзэлд чин сэтгэлээсээ талархана. Эрүүл мэндээ анхаарч, орчин үеийн хөгжил дэвшлийг амьдрал ахуйдаа сайн ашигла.

Хилэнц: Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаанд хүргэх магадлалтай. Эрсдэлтэй үйл ажиллагаанаас холхон бай. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Ялихгүй зүйлийг тоглоом наргиан болгон өнгөрөө. Харин ганц бие хүмүүстэй учрах хайрын харилцаа хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ.

Нум: Өнөөдөр чухал шийдвэр бүү гарга. Бусдын нөлөөнд автан, нөхцөл байдалд хийсвэрээр хандах зэрэг байдал үүснэ. Ямар ч үр дүнгүй гарахгүй бол өөрийн тань алдаа л болж хоцрох вий. Амьдралын эрч хүч, сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэхэд анхаар. Бусдаас буруу хайх нь таныг эвгүй байдалд оруулна.

Матар: Өмнө гаргасан алдаагаа засах, түүнийгээ давтахгүй байх тал дээр зайлшгүй санаа тавих хэрэгтэй. Хайр дурлалын таагүй харилцаа болон мөрийтэй тоглоом зэрэг нь хүсээгүй үр дагавар авчрах болно. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавь. Гэр бүлийн уур амьсгалыг аль болох зөөлөн дулаан байлгахад санаа тавиарай.

Хумх: Энэ өдөр танд ажил хэргийн санал тавьж магадгүй. Болгоомжтой, хянамгай байх нь цаашид амжилт олоход сайнаар нөлөөлнө. Мөнгө төгрөгөө гамтай зарцуулаарай. Эсрэг хүйсийн хүнтэй харилцах нь сэтгэл хөдлөлд нөлөөлнө. Дотоод мэдрэмжээ сайн сонс. Гэхдээ ихэнх тохиолдолд эрүүл саруул оюун ухаандаа найдаарай.

Загас: Санхүүгийн асуудалд орно. Магадгүй энэ үед амьдралд тань өөрчлөлт тохиолдож магадгүй. Анхааралтай байж, зөв шийдвэр гарга. Удирдах шатанд ажилладаг загасныхан илүү болгоомжтой бай. Амьдралд тань баяр хөөрийг авч ирэх ямар нэг чухал зүйлийг санаачил. Олон нийтийн арга хэмжээнд оролцох үедээ хэлэх үгээ анхаар.

Таны сурталчилгаа