Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.02.27 / ПҮРЭВ ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

Үс засуулбал: Сүлд тэнэж одно 

Наран ургах, шингэх: 07.37-18.33 

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Хий 

Аргын тооллын хоёрдугаар сарын 27, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Тооно одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:37-18:33. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа