Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн  төлөө газраас савалсан цагаан будааны гарал үүсэл, савалгаа, хаяг, шошгожилтийн мэдээлэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгалаа. Хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн зах зээлд савлан худалдаалж байгаа будааны хаяг, шошгожилтод оноосон нэр өгөх замаар барааны тэмдэгээр бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн боловч тодорхой нэг орны бүтээгдэхүүн гэж ойлгогдоход чиглэгдсэн оноосон нэр хэрэглэх, төөрөгдөхүйц мэдээлэл загвар бүхий савалгаа ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзэж байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй: 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;” гэж заасан. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.” гэж заасан.

Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжоор Оюуны өмчийн байгууллагын Маргаан шийдвэрлэх комиссоор төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, хүсэлтийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу хэрэглэгчдэд энэхүү төөрөгдөлд хүргэж болох нөхцөл байдлыг таслан зогсоох, ингэхдээ дээр дурдсан оноосон нэршлээр барааны тэмдгийн эрхийн баталгаажилтын үйл ажиллагааг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1467 дугаартай албан бичгээр Оюуны өмчийн газарт хүргүүлээд байна.

 

Таны сурталчилгаа