Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Цэнхэр сум-ын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 12:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум-ын Цагаан-Азарга багийн “Ханбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 19:15 цагт аймгийн Онцгой байдлын газар,  Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.   

Баян-Өлгий аймгийн Булган сум-ын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 22-ны өдрийн 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, бүрэн унтраасан байна. 

Дорнод аймгийн Халхгол сум-ын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 09:44 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж 14:05 цагт хээрийн түймрийг унтраасан.    

Дорнод аймгийн Халхгол сум-ын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 288 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.09.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын  Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд 20:10 цагт унтраасан байна.

Таны сурталчилгаа