Цаг үеийн мэдээ

Улс тунхагласны 98 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд уран хурц барилдаанаараа бөх сонирхогч Монгол түмнээ огшоож МОНГОЛ УЛСЫН АРСЛАН хэмээх эрхэм цол хүртсэн Алдар спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы ОРХОНБАЯРТ Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ, ИТХ "Нарт Орхон" бөхийн холбооноос хүндэтгэл үзүүлж, улс аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан зохион байгууллаа.

Тус барилдаанд улсын начин Ш.Дарханбат, Улсын начин Б.Баярбаатар, Аймгийн арслан Э.Бат-Эрдэнэ тэргүүтэй 32 бөх барилдсанаас аймгийн харцага Х.Наранбаяр түрүүлж, аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ үзүүрлэж, шөвгийн 4-т аймгийн Заан С.Оргилбаатар, аймгийн Начин Б.Батзориг нар шалгарлаа. Энэ үеэр Монгол Улсын Арслан Б.Орхонбаярыг Орхон сумын “ХҮНДЭТ ИРГЭН” болголоо.

Таны сурталчилгаа