Цаг үеийн мэдээ

Нэгдсэн мал тооллогын дүнг задлан үзвэл 112.4 мянган адуу, 34.7 мянган үхэр, 164.8 мянган тэмээ, 675.7 мянган хонь, 1649.3 мянган ямаа тоолуулсан тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс өглөө.

Өмнөх онтой харьцуулахад үхэр 10.9 хувь, адуу 10.2 хувь, хонь 7.8 хувь, ямаа 3.5 хувь, тэмээ 2.6 хувиар тус тус өсжээ.

Аймгийн хэмжээнд нийт малчдын 40 гаруй хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд 39,5 хувь нь малчны зээлтэй байгаа аж. Малтай өрхийн тоо 8173 болж өмнөх оноос 52 өрхөөр буурсан бол малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 501-999 малтай өрх 55 буюу 4.0 хувь, 1000-аас дээш толгой малтай өрх 78 буюу 21.5 хувиар өссөн.

Малын тооллогын нэгдсэн дүнгээр Номгон сум 260297 толгой мал, Ханхонгор  сум 246158,  Манлай сум 239375,  Ханбогд 208328,  Мандал-Овоо 181903 толгой малыг тус тус тоолуулж, аймгийн хамгийн олон мал тоолуулсан сумдаар тодорчээ. 

Өмнөговь аймаг 2021 онд 2.51 сая толгой мал тоолуулж байсан бол 2022 онд ийнхүү 2.63 сая толгой мал тоолуулан малын тоо толгой 0,12 хувиар өссөн байна.

 

Таны сурталчилгаа