Төв аймгийн сумдын баяр наадмын тов тогтоох тухай аймгийн засаг даргын А/262 дугаар захирамж гарлаа.
Энэ онд Төв аймгийн хэмжээнд тэгш ой тохиох 7 сум байна. Эдгээр сумдын саналыг харгалзан Заамар, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах боллоо.
Харин бусад сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу 7 дугаар сарын 10, 11, 12-нд тэмдэглэхээр шийдвэрлэлээ.