Цаг үеийн мэдээ

Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа Ховд аймгийн Булган сумаас Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт баг хүртэл Булган гол дагуух шаардлага хангаагүй 12 нүхэн жорлонг буулгаж, 4 нүхэн жорлонг буулгах сануулга өглөө. 

Мөн зам дагуу хяналт шалгалт хийж эзэнгүй хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсээс ариутгал хийж зайлуулав. 

Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт Шүвтэр багийн 125 иргэн, бага, дунд сургуулийн 500 орчим сурагч, 116 багш, ажилчдад “Хөрс, усны бохирдол, нүхэн жорлонгийн хор уршиг болон Усны тухай хууль” -аар сургалт явууллаа. Мөн сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхдийг багаас нь байгальд ээлтэй, усаа хайрлан хамгаалах, хэмнэх ухаантай болгон төлөвшүүлэх зорилгоор бага сургуулийн сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн болон “Дусал Ус” ханын сонингийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.   

Таны сурталчилгаа