Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн авто тээврийн бүртгэл, хяналтын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулах, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэдийг урамшуулах тухай” асуудлыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хорооны гишүүд асуулт тавьж, санал хэлсэн бөгөөд холбогдох албаныхан хариулт өглөө.

Үүний дараа  “Олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай” асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа О.Ганбат танилцуулж, гишүүдийн асуултад холбогдох мэдээллийг өглөө. Харин Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Төрийн дээд шагналд уламжлах Хурлын байгууллагын шагналаар шагнах тухай” асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө.

Таны сурталчилгаа