Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 34 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 20:17 цагт цурамд оруулжээ.

Таны сурталчилгаа