Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл завьт эргүүлээр НД-ийн ОБХ-ийн ГТУА 28-р ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд Тэрэлжийн шинэ гүүрний Мойлтын тохой гэдэг газарт голын усанд живж байсан 30 настай эмэгтэйг авран хамгаалж ажиллалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранги нь явуулж тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.