Цаг үеийн мэдээ

"Хааны эрэлд-2023" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн сургууль үндсэн сургалт бэлтгэлийн зэрэгцээ орон орны цэргийн алба хаагчид үндэсний урлаг соёлоо сурталчилж, спортоор өрсөлддөг уламжлалтай.

Энэ жилийн хувьд спортын хэд хэдэн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд үүний нэг нь багийн ажиллагааг бэхжүүлдэг олс таталтын тэмцээн байв. 

Олс таталтын тэмцээнд 12 орны баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсноос тэргүүн байрт АНУ-ын цэргийн баг, дэд байрт Монгол Улсын цэргийн баг, гутгаар байрт Япон Улсын цэргийн баг тус тус шалгарлаа. Спорт тэмцээн нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нөхөрлөлийг батжуулахад чухал үүрэгтэй юм.

Таны сурталчилгаа