Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Увс аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзалт хийж  Боловсролын багц хуулийн онцлог, салбарын хэмжээнд баримталж буй бодлого, багш ажилтны нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Мөн тус аймгийн боловсролын салбарт  тулгамдаж байгаа дараах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд: 

- 1-р цогцолбор сургуулийн 100 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байр, спорт цогцолборын барилга,

- Бөхмөрөн сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгуудыг 2024 оны Улсын төсөвт тусгах,

- Улаангом сумын 5-р цэцэрлэгт  нүүдлийн 5 гэр цэцэрлэг олгоно.

- Улаангом ПТК-ын дотуур байрын барилгыг 10-р сарын 15-ны дотор ашиглалтад оруулах, дутуу санхүүжилтийг шийдвэрлэх,

- БШУГ-ын “Багш хөгжлийн төв”-ийн засвар тохижилт, тоног төхөөрөмж,

- 1-р цогцолбор сургуульд орчин үеийн цахим анги байгуулах тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр үүрэг, чиглэл өглөө.

Таны сурталчилгаа