Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм, журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалт хийдэг.  

Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд Тайваны Гаушун боомтод Далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ.  

Тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөрдөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна. 

Таны сурталчилгаа