Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 6-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 9 сарын 6-ны өдрийн 18:40 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2400 га талбай өртөж шатсан байна.