Киргистан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Н.Бат-Эрдэний жинд 5 тамирчин тойрч барилдсан бөгөөд Армен улсын тамирчныг цэвэр дарж, Туркийн тамирчныг 10:0 оноогоор цэвэр ялсан. Харин Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар финалд шалгарсан. Хэдхэн мөчийн өмнө манай тамирчин Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон юм.
Сонирхуулахад манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол 5 жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга боллоо.