БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Өнөөдөр манай Эрэгтэй шигшээ баг эх орондоо сүүлийн бэлтгэлээ хийснээр маргааш БНХАУ-ын Ханжоу хотыг зорино.
Мөн энэ үеэр Эмэгтэйчүүдийн шигшээ баг Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа ба 09-р сарын 18-ны өдөр эх орноосоо мордох юм.
Эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.
Тоглолтын хуваарь:
09-р сарын 19-нд Вьетнам-Монгол 16:00
09-р сарын 21-нд Монгол- Саудын Араб 16:00
09-р сарын 24-нд Иран-Монгол 19:30