Цаг үеийн мэдээ

Монголын Хүүхдийн Спортын VII их наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн гурав дахь өдрөө нийслэл хотод үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.09.17/ хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт, Пара бочи, Хонхот бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн өрсөлдөөн тус тус явагдаж байна.  Спортын төв ордны А зааланд хонхот бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж охидын дунд шилдгээ шалгаруулсан. Харин өнөөдөр хөвгүүдийн ангиллын хонхот бөмбөгийн тэмцээн болж медальтнуудаа тодруулна. Хөвгүүдийн тэмцээнд ХУД, СБД, СХД мөн орон нутгаас Орхон, Сүхбаатар аймгийн баг тамирчид өрсөлдөж байна. Яг одоо тэмцээний талбайд 3 дахь тоглолт явагдаж байна. Эхний тоглолт ХУД, Сүхбаатар аймгийн багууд өрсөлдөж ХУД-ийн хөвгүүдийн баг өрсөлдөгчөө 18:8 онооны харьцаагаар хожсон. Тэгвэл хоёр дахь тоглолтод СХД, Орхон аймгийн багууд учраа таарч 11:1 оноотойгоор Орхон аймгийн баг тамирчид өрсөлдөгчөө яллаа. Багууд тойргоор тоглож медалийн эзэд тодорно.

Таны сурталчилгаа