Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний пара хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүргийн хөнгөн атлетикийн олон улсын стандарт бүхий тартан зам дээр явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Архангай, Дархан-Уул, Булган, Орхон, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудаас баг тамирчид оролцож байгаа бол нийслэлийн 8 дүүргийн 50 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид Пара хөнгөн атлетикийн Т11 ангиллын 200м, 400м, Т12,13 ангиллын 200м, 400м , Т37,38 ангиллын эрэгтэй 100м, эмэгтэй 200м, Т46 ангилалд эрэгтэй, эмэгтэй 400м Т53,54,56 ангилалд эрэгтэй эмэгтэй 400м, F57ангилалд бөөрөнцөг түлхэлт, F32 ангилалд модон саваа шидэлтийн төрлүүдэд өрсөлдөж аваргуудаа тодруулж байна. Тэмцээний эхний өдөр Т12 ангилалд Сүхбаатар аймгийн тамирчин Т. Биндэръяа, Э. Ган-Очир нар аваргын алтан медаль хүртлээ. Т11 ангилалд Б.Дөлгөөн , Т37,38 ангилалд О.Энхжин, Б.Хүслэн нар аваргын алтан медаль хүртэж өсөх ирээдүйтэй тамирчид гэдгээ харууллаа. Т46 төрөлд Д.Батнягт нар аваргын алтан медаль хүртжээ.