“Белград-2023” ДАШТ-ийн 4 дэх өдрийн барилдаан боллоо.
50 кг жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор ялав. Дараагийн даваанд AIN-Беларусийн Ксения Станкевичтай барилдахаар боллоо.
57 кг-д олимп дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА гуравдугаар тойрогт Унгарын бөх Рамона Галамбошт 5:6 оноогоор ялагдав.