Цаг үеийн мэдээ

Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээний диф  волейболын тэмцээний шигшээ тоглолтууд явагдаж аваргууд тодорлоо.  Тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн эрэгтэй, эмэгтэй  нийт 12 багийн 90 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний эмэгтэй төрөлд 29-р сургуулийн баг аваргын алтан медаль хүртлээ.  Мөнгөн медалийг 29-р сургуулийн 2-р баг хүрэл медалийг мөн 29-р сургуулийн 5-р баг тус тус хүртжээ. Харин хөвгүүдийн тэмцээнд 29-р сургуулийн 6-р баг аваргын алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг 29-р сургуулийн 4-р баг хүрэл медалийг 29-р сургуулийн 1-р баг тус тус хүртжээ.

Таны сурталчилгаа