“Белград-2023” ДАШТ-ийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, AIN-Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарав. Түүний учраа нь олимп дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандт бөгөөд 2022 оны ДАШТ-ий яг энэ даваанд тэд таарч Отгонжаргал 6:2 оноогоор ялсан билээ.