"Белград 2023" ДАШТ-ий 62 кг жинд 2017 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн ОРХОН 23 хүртэлх насны дэлхийн аварга Канадын Ана Паула Годинесийг 13:6 оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа. Дараагийн учраа нь Германы Луиза Нимеш бөгөөд Рио-2016 олимпын наадмын дагах барилдаанд тэд учраа таарч, Орхон цэвэр ялж байв.