Цаг үеийн мэдээ

Белград ДАШТ 2023 - 9 сарын 16-21-ний хооронд зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг маань гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов. Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50кг-ын жинд  мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрхийг эх орондоо авчирлаа.

Таны сурталчилгаа