Цаг үеийн мэдээ

Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 34" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд боллоо. 

One холбоонд тулалдаж буй тулаанч З.Шинэчагтга энэ оны 2 дахь тулаанаа хийлээ. Тэрээр БНХАУ-ын тулаанч Чэн рүйтэй тулалдлаа. З.Шинэчагтгийн хувьд 10 удаа тулалдахдаа 6 ялсан бол Чэн рүйгийн хувьд 22 тулалдахдаа 16 ялсан юм. Манай тулаанч 66 кг жинд буюу үндсэн жиндээ хүч сорьж шүүгчдийн хуваагдсан саналаар Хятад тулаанч Чен Рүйг яллаа.