Паратаеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Алдар спорт хороо, Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг, МУГТ Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ.
Манай багийнхан ДАШТ-ий өмнө "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" гран при тэмцээнд мөн ажилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэд болсон юм.
Тодруулбал:
-52кг жинд У.Сүрэнжав мөнгөн медаль
-63кг жинд Дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж Мексикт төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.