Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-д жагслаа.
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын хошой мөнгөтэй Хонконгийн нэрт тамирчин Шивон Хоги 1:54.12 минутаар барианд орж, Азийн Наадмын рекорд тогтоолоо. Мөнгө, хүрлийг Хятадын тамирчид болох Ли Бин Же, Лиү Яа Шин нар хүртлээ.
Гэрэл зургийг: Э.Харцага
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо