Цаг үеийн мэдээ

Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жюүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Батхуягийн Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг яллаа. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой барилдана. Харин -78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдсанаар торгуулийн тойрогт хүч үзнэ. Мөн түүний дараа -90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана Афганистаны Фейсел Жабарыг торгуулиар ялсан. Түүний дараагийн учраа нь Казахстаны Дидар Камза байх юм. Харамсалтай нь +100 кг-д тэмцээний гол фаворит манай ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл АНЭУ-ын Магомедомар Магомедомаровыг нэмэлт цагт хоёр торгуулиар илт ялж яваад алдаа гаргаж даралтаар цэвэр ялагдлаа. Гэвч тэрбээр торгуулийн тойрогт барилдах бөгөөд Казахстаны Галимжан Крикбаетай барилдана.

Таны сурталчилгаа