"ХАНЖОУ-2022" Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жюүдо бөхийн -100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, Нью Ариг Ус, Хатант интернэшнл компанийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ. Манай бөх аваргын төлөө өрсөлдөгчөө вазари үнэлгээ аван тэргүүлж байсан ч өрсөлдөгчийнхөө дархан мэхэнд орж ялагдал хүлээлээ.