"Ханжоу-2022" Азийн наадмын жюүдо бөхийн +78 кг-ын жинд "Алдар" спорт хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Тулика Мааныг нэмэлт цагт торгуулиар ялснаар Азийн наадмаас Монгол Улсын багийн зургаа дахь, жюүдочдийн гурав дахь хүрэл медалийг хүртлээ.